АСУУДАЛ 01
Давхар захиалга
Суудлыг Excel эсвэл дэвтэр дээр бүртгэдэг. Хоёр оператор нэг зэрэг ажиллахад нэг суудлыг хоёр хүнд зарчихдаг. Дараа нь нэгэнд нь залгаж уучлалт гуйна.
Аялалын цогц систем
✈ Монголын аялалын компаниудад
Суудал захиалгаас эхлээд аялагч буцаж ирэх хүртэлх бүх алхам — нэг системд. Монголын аялалын компаниудад зориулж бүтээсэн.
Танил санагдаж байна уу?
АСУУДАЛ 01
Суудлыг Excel эсвэл дэвтэр дээр бүртгэдэг. Хоёр оператор нэг зэрэг ажиллахад нэг суудлыг хоёр хүнд зарчихдаг. Дараа нь нэгэнд нь залгаж уучлалт гуйна.
АСУУДАЛ 02
Хэн хэдийг төлсөн, хэн хоцорсныг гараар хөтөлдөг. Хугацаа өнгөрснийг хэн нэгэн санаж залгах хүртэл мэдэхгүй. Хөдлөх өдөр дөхөж байж мөнгө дутдаг.
АСУУДАЛ 03
Facebook хуудсанд өдөрт 40 асуулт ирдэг. 30 нь ижил: «үнэ хэд вэ», «виз хэрэгтэй юү», «хуваан төлж болох уу». Оператор гараар хариулна.
АСУУДАЛ 04
Групп гарсны дараа бүх асуулт хөтөч рүү очно. Хөтөч унтаж байхад аялагч оффис руу залгана. Хөтөлбөр, цаг, хаана цуглахыг хэн ч давтан хэлж чадахгүй.
АСУУДАЛ 05
Үйлчлүүлэгч залгахад нь хэн болох, юу захиалсан, хэд төлсөн, өмнө нь юу асууснаа олж харах хүртэл хэдэн минут зарцуулна.
Шийдэл
Захиалга үүсэх бүрд систем гүйлгээ дотор сул суудлыг дахин уншиж, хамгийн бага дугаарыг оноодог. Мэдээллийн сангийн түвшинд хатуу хязгаарлалттай — хоёр хүсэлт нэг суудлыг зэрэг авах техникийн боломжгүй. Цуцалсан суудал автоматаар сул болж, дараагийн захиалагчид очно.
Нотолгоо: 4 суудалтай аялалд 12 захиалгыг зэрэг илгээх тест автоматаар ажилладаг — яг 4 нь амжилттай, 8 нь «суудал дүүрсэн», давхардал 0. Код өөрчлөгдөх бүрд давтагдана.
Захиалга үүсмэгц 30/40/30 хуваарь автоматаар үүснэ. Хугацаа ойртоход систем өөрөө SMS илгээнэ — 7, 3, 1 хоногийн өмнө. Оператор гараар мөр нэмж, дүн, огноог засаж болно.
Вэб сайтын чат болон Facebook Messenger хоёулаа нэг тархиар ажиллана. Ерөнхий AI биш: аяллын үнэ, огноо, үлдсэн суудал, хөтөлбөр — бүгд танай мэдээллийн сангаас уншигдана. Байхгүй зүйлийг зохиохгүй, «оператортой холбогдоно уу» гэж хэлнэ. Нэвтэрсэн үйлчлүүлэгч өөрийн захиалга, төлбөр, суудлаа асууж болно.
Админ дээр «Хариулж чадаагүй асуултууд» жагсаалт байна. Мөр бүрийн хажууд «Хариулт заах» товч — дарж хариултаа бичихэд чатбот тэр дороо ингэж хариулж эхэлнэ. Программист хэрэггүй.
Өглөө бүр тухайн өдрийн хөтөлбөр аялагчийн утсанд очно — цаг, зогсоол, эхний цэг. Байршлаар: Фүжи уул руу дөхөхөд чат өөрөө нээгдэж, тухайн газрын түүх, хэдэн цаг байх, дараа нь хаашаа явахыг хэлнэ. Оператор тайлбарыг нэг л удаа бичнэ. Аялагч тэндээсээ шууд нэмэлт асуулт асууж болно.
Нэг дэлгэцэнд: хэн бэ, юу захиалсан, хэд төлсөн, хэд үлдсэн, ямар SMS явсан, чатботоос юу асууж байсан, ямар промо код ашигласан, яг одоо аялалд байгаа эсэх. Оператор залгахаасаа өмнө 5 секунд хараад бүгдийг мэднэ.
Яагаад бид гэж?
Онгоцноос буусан цагаас эхлээд гарын авлага, хөтөч, сануулга бүгд утсанд. Хөтөч амарч байхад ч аялал үргэлжилнэ.
Өдөр бүр SMS илгээвэл 14 хүний групп 7 хоногт ~98 мессеж. Бид зөвхөн 3 мөчид SMS илгээнэ — бусад нь апп доторх чат + push, үнэгүй.
Ихэнх чатбот суулгасан хэвээрээ хоцордог. Энд оператор «мэдэхгүй» асуултуудыг хараад хариулт нэмнэ — ашиглах тусам сайжирна.
Компани тус бүр өөрийн хаяг, өөрийн мэдээллийн сан, өөрийн өнгө, лого. Танай өгөгдөл танайд л байна.
Тохирохгүй: зөвхөн тийз зардаг, эсвэл групп зохион байгуулдаггүй бол илүү энгийн шийдэл хангалттай.
Хэрхэн эхлэх
Ажиллаж байгаа системийг үзүүлнэ. Танай ажлын урсгалтай нийцэж байгаа эсэхийг хамтдаа шалгана.
Танай лого, өнгө, чиглэлүүд, үнэ, хөтөлбөр оруулна. Ажилтнуудад заана.
Танай өөрийн хаягаар ажиллаж эхэлнэ. Асуудал гарвал
Нарийн мэдэхийг хүсдэг хүнд
Түгээмэл асуултууд
Тийм. Аялал, үйлчлүүлэгч, захиалгын жагсаалтаа өгвөл бид оруулж өгнө.ХААЛТ
Оффисын интернэт тасарсан ч систем үүлэн дээр ажиллаж, аялагчид үргэлжлүүлэн захиалга хийж чадна.ХААЛТ
Админ хэсэг нь Excel мэддэг хүнд ойлгомжтой байхаар хийгдсэн. Заавар өгнө.ХААЛТ
Танай компанид зориулсан тусдаа мэдээллийн санд. Өөр компанийн өгөгдөлтэй холилдохгүй.ХААЛТ
Чатбот танай мэдээллийн сангаас л уншина, зохиохыг хориглосон. Мэдэхгүй бол операторын дугаар руу чиглүүлнэ. Буруу хариулсан тохиолдол админ дээр харагдах ба тэндээс шууд засаж болно.ХААЛТ
ХААЛТ
ХААЛТ
Ажиллаж байгаа системийг өөрийн нүдээр хараад шийднэ үү. Танилцуулгад төлбөр, үүрэг хүлээх зүйл байхгүй.