ЦЕХ 01
Тавилга, гал тогооны иж бүрдэл
→ Хэмжилт, материалын код, угсралтын хуваарьТОДРООГҮЙ
// ЗАХИАЛГЫН ҮЙЛДВЭРИЙН СИСТЕМ
10–100 АЖИЛТАНТАЙ ҮЙЛДВЭРТ
Захиалга бүртгэснээс хүргэж дуустал, ажилтны ирцээс цалин бодох хүртэл — үйлдвэрийн бүх процесс нэг шугамаар автоматаар урсана.
Танилцах уулзалт Боломжуудыг үзэх
Нэвтрүүлэлт 3,000,000₮-өөс · Сарын дэмжлэг 200,000₮-өөс · Ямар ч үүрэг хүлээхгүй
// 01 — ХЭНД ЗОРИУЛСАН
Нийтлэг шинж: захиалга бүр өөр, хугацаа амладаг, урьдчилгаа авдаг, хэдэн шатаар дамждаг.
ЦЕХ 01
→ Хэмжилт, материалын код, угсралтын хуваарьТОДРООГҮЙ
ЦЕХ 02
→ Хэмжилт, зүсэлтийн даалгавар, суурилуулалтын хуваарьТОДРООГҮЙ
ЦЕХ 03
→ Загвар батлах, материал, ээлжийн даалгаварТОДРООГҮЙ
ЦЕХ 04
→ Талбайн хэмжилт, төсөв, ажлын графикТОДРООГҮЙ
// 02 — ГОЛ ДАВУУ ТАЛ
СТ-01
Захиалга бүртгэмэгц харилцагчид хайлтын кодтой SMS автоматаар очно. Код дээр дарахад захиалгын явц гарч ирнэ — «Болов уу?» гэсэн дуудлага эрс багасна.
СТ-02
«Ирлээ» дарахад байршил, ажлын WiFi, ханан дээрх QR гурвын аль нэгээр баталгаажна. QR 5 секунд тутам шинэчлэгддэг тул зургаар хуурч болохгүй. Аль нь ч таарахгүй бол «шалгах» гэж тэмдэглэгдэнэ — эзэн өөрөө шийднэ.
СТ-03
Хоцролт, дутуу цаг, илүү цаг автоматаар тооцогдоод сарын эцэст цалингийн хүснэгт бэлэн. Нэмэгдэл, суутгалыг гараар нэмээд Excel рүү татна.
СТ-04
Захиалгын төлөв солигдох бүрт хэн, хэзээ, ямар тэмдэглэлтэй сольсон нь үлдэнэ. «Би хэлсэн» / «Би сонсоогүй» маргаан дуусна.
СТ-05
Цехийн мастер, угсрагч бүгд утаснаасаа ажиллана. Компьютер, тусдаа апп шаардлагагүй — хөтчөөр нээгээд л болно.
СТ-06
Дөрвөн эрх: админ, борлуулалт, зүсэгч, угсрагч. Угсрагч зөвхөн өөрт нь оногдсон захиалгыг харна — бусад харилцагчийн утас, үнэ түүнд харагдахгүй.
СТ-07
Дууссан захиалгын зургийг нэмэхэд сайтын «Хийсэн ажлууд» хэсэгт шууд нийтлэгдэнэ. Тусдаа вэб хөтлөгч, дизайнер хэрэггүй.
// 03 — БҮРЭН БОЛОМЖИЙН ЖАГСААЛТ
// 04 — ҮНЭ
НЭВТРҮҮЛЭЛТ · НЭГ УДАА
3,000,000 ₮-өөс
Суурилуулалт, тохиргоо, өгөгдөл оруулах, ажилтнуудад сургалт.
САРЫН ДЭМЖЛЭГ
200,000 ₮/сар-аас
Сервер, шинэчлэлт, нөөцлөлт, тусламж — систем тасралтгүй ажиллана.
Ажилтны тоо, модулийн сонголтоос хамаарч өөрчлөгдөнө. Танилцах уулзалт дээр тодорхой тоо хэлнэ.
// 05 — ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
Ажилтан бүр зөвхөн өөрт нь оногдсон даалгаврыг цөөн товчтой, том бичигтэй дэлгэцээр харна. Нэвтрүүлэлтийн үед ажилтан бүрд газар дээр нь зааж өгнө — компьютерын өмнөх мэдлэг шаардахгүй.ТОДРООГҮЙ
Болно. Харилцагч, захиалга, материалын жагсаалтаа Excel-ээрээ өгөхөд нэвтрүүлэлтийн үед бид бүгдийг нь оруулж өгнө.ТОДРООГҮЙ
Тийм — шатуудыг танай урсгалаар тохируулна. Шат нэмэх, хасах, нэрийг нь өөрчлөх бүгд боломжтой; дээрх цехүүд шиг захиалга бүр өөр дараалалтай байж болно.ТОДРООГҮЙ
Систем үүлэн дээр ажилладаг тул өгөгдөл алдагдахгүй. Оффисын интернэт тасарвал утасны дата ашиглаад үргэлжлүүлж болно.ТОДРООГҮЙ
Ажиллана. Цехийн дэлгэцүүд утсанд зориулагдсан — ажилтан даалгавраа утаснаасаа харж, дууссаныг нь тэндээсээ тэмдэглэнэ.ТОДРООГҮЙ
Өгөгдөл танай өмч. Захиалга, харилцагч, материалын бүх мэдээллээ Excel-ээр экспортолж авна — хүсвэл дараа нь бүрэн устгуулна.ТОДРООГҮЙ
Тохиргоо, холболт ихэвчлэн 1–2 долоо хоногт бэлэн болно. Өгөгдөл оруулах хурд танай багаас хамаарна — эхний саруудад хамт ажиллана.ТОДРООГҮЙ
// 06 — ЭХЛЭХ
Танилцах уулзалт дээр одоогийн урсгалтай тань танилцаад, юуг хэрхэн хөнгөвчлөхийг тодорхой хэлж өгнө.